Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архив нь 2013 оны
эхний хагас жилийн төв, салбар архивын дотоод ажлын болон баримтын тоо
мэдээг Бүртгэлийн програмыг үндэслэн улсын хэмжээнд цахим хэлбэрээр
авлаа. Бүртгэлийн мониторинг системийн архив модуль нь архивын үйл
ажиллагааны бүртгэлээс бүрдсэн тул салбаруудын хийж гүйцэтгэж байгаа
ажлыг цахим хэлбэрээр тухай бүр хянаж зааварчилга өгөх, зайны сургалт
явуулах зэрэг ач холбогдолтой юм.
Прокурорын байгууллагын төв,
салбар архивын бүртгэлийн үйл ажиллагаа цахим хэлбэрт бүрэн шилжсэн
бөгөөд улсын хэмжээнд төв, салбар архивын үйл ажиллагааны талаар
мониторинг хийх, цахим бүртгэлийг үндэслэн хадгалагдаж байгаа хэрэг,
материалтай холбоотой бүх төрлийн судалгаа, дүн шинжилгээг хийх
боломжтой боллоо.
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТӨВ АРХИВ