Тулгар төрийн 2222, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтыг шагналаа. Уг шагналыг Эрчим хүчний яамны хамт олны өмнө Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв дахин гардуулж баяр хүргэж, хамт олных нь бэлэг болох алд цэнхэр хадаг, мөнгөн аягыг өргөн барьж аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөв.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хамт олондоо талархал илэрхийлж, “Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд манай яам, салбарын хамт олны оруулж байгаа хувь нэмэрийг үнэлж байгаа хэрэг юм” гэв.