Улсын их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Дулааны Цахилгаан Станц-IV ХК-ны Төсөл хэрэгжүүлэх албаны төслийн зохицуулагч Дэлэгийн Батчулуун, Эрчим хүчний хөгжлийн төвийн инженер багш Л.Галхүү, Эрчим хүчний яамны мэргэжилтэн Г.Төрбат нарын 3 хүнийг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Дулааны Цахилгаан Станц-IV ХК-ны инженер С.Батсайхан, тус станцын Судалгаа хөгжлийн албаны инженер М.Нэргүй, Эрчим хүчний яамны мэргэжилтэн Ч.Батбаяр, Эрчим хүчний хөгжлийн төвийн багш Ц.Цэнд-Аюуш, М.Цоодол нарын 5 хүнийг,
Эрчим хүчний сайдын тушаалаар “Эрчим хүчний Тэргүүний ажилтан” тэмдгээр Эрчим хүчний яамны мэргэжилтэн Ш.Ганзориг, Зам тээврийн сайдын тушаалаар “Онц тээвэрчин” тэмдгээр Эрчим хүчний яамны жолооч С.Жавзандолгорыг, Эрчим хүчний яамны Хүндэт жуух бичгээр нэр бүхий 7 хүнийг тус тус шагнаж урамшууллаа.
Шагналыг Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар гардуулж баяр хүргэлээ.