2013 оны 6 сарын 27-28-ны өдрүүдэд НХҮЕГ-ын ГБХДГазраас “Амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой залуу гэр бүлийн гишүүдэд төрөөс үзүүлж буй бодлого хөтөлбөрийг танилцуулах сургалт”-ыг БЗД, СХД-үүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт нь ХАХНХЯ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр ННХҮГ болон Нийслэлийн төвийн 6 дүүргийн НХҮХ, БЗД, СХД-ийн ЗДТГазар зэрэг байгууллагууд хамтран ажилласан бөгөөд сургалтанд БЗД, СХД-ийн 60 гэр бүлийн 120 хүн оролцож, тус бүр 2 өдрийн хугацаанд “Гэр бүлийн харилцаа”, “Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргууд”, “Өрхийн санхүүгийн төлөвлөлт”, “Эрүүл мэнд”, “Амьдрах ухаан”, “Хөдөлмөр эрхлэлт ба ОНОТХҮйлчигээ” зэрэг сэдвүүдээр өртөөчилсөн хэлбэрээр, бүлгийн ярилцлагын аргаар сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг нээж, ХАХНХЯ-ны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, гэр бүл эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн гэр бүлийн хөгжлийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн С.Уянга, НХҮЕГ-ын Гэр бүлийн хөгжлийг дэмжих газрын дарга Н.Амаржаргал нар мэндчилгээ дэвшүүлж, сургалтанд оролцогчдыг өөрсдийн төлөө идэвх санаачлагатай оролцохыг уриаллаа.
Сургалтанд оролцогчид гэр бүлийн эхнэр нөхрүүд оролцсон бөгөөд сургалтын идэвх оролцоог нэмэгдүүлэх үүднээс тус тусад нь өртөөнд хуваарилсан бөгөөд сургалтын дүгнэлтээс үзэхэд сургалтын зохион байгуулалтын арга, агуулга сонирхолтой, оролцогчдын хэрэгцээнд нийцсэн сургалт болсон гэж дүгнэсэн байна.
Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ХАХНЯам, НҮБ-ын ХАС болон ННХҮЕГ, БЗД, БГД, СБД, СХД, ХУД, ЧД-ийн НХҮХ, БЗД, СХД-ийн ЗДТГ-ын хамт олонд гүн талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.