MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » web.Айлчлал » Казахстаны дуурь бүжгийн театр, үндэсний музейтэй танилцав

    Казахстаны дуурь бүжгийн театр, үндэсний музейтэй танилцав

    web.Айлчлал 2019-10-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалынхаа төгсгөлд тэрбээр нийслэл Нур-Султан дахь “Астана Опера” Улсын дуурь бүжгийн театр, Үндэсний музейн үйл ажиллагаатай танилцсан юм. Монгол Улсын Засгийн газраас Соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлого явуулж буй.

    Иймд шинэ тутам баригдсан хэдий ч Ази тив, улмаар дэлхийд танигдаад буй тус улсын томоохон театр музейн бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тэднийг өөрийн оронд урьж туршлага солилцох, хамтран ажиллах талаар ярилцсан юм.

    “Астана Опера” дуурь бүжгийн эрдмийн театрыг 2013 онд Казакстаны анхны ерөнхийлөгч-Елбасы Нурсултан Назарбаевын санаачилгаар барьсан бөгөөд өдгөө Төв азид хамгийн томд тооцогддог аж. Тус театрын хэв загварыг казах үндэсний өнгө төрхийг дэлхийн архитектурын сонгодог хэв, загвартай хоршуулан бүтээж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоногложээ.

    Нийт 64.000мкв талбайтай,1500 суудалтай,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан ээлтэй орчин бий болгосноороо онцлог аж. Тус барилгыг 2500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 жил зургаан сарын хугацаанд барьсан бөгөөд Итали, Франц, Герман зэрэг улсын гар аргаар олборлосон байгалийн чулууг дотоод чимэглэлд ашигласан нь олон зуун жилийн настай соёлын үнэт өв болно гэж үздэг аж.

    БНКазУ-ын Үндэсний музейн тухайд 2014 онд ашиглалтад орсон бөгөөд мөн л Төв ази дахь хамгийн залуу музейд тооцогдож байна. Музейн дизайныг БНСУ-ын “Design to be Art” компани, санхүүжилтийг Казакстаны “КазМунайГаз” хийжээ.

     Нийт 74.000 мкв талбайтай, 9 давхар, барилгад Астанагийн, Тусгаар тогтносон Казахстаны, Алтны, Эртний болон дундад зууны түүхийн, Угсаатан зүйн, Орчин үеийн урлагийн зэрэг 14 танхимд 175 мянга гаруй үзүүлбэр байдгаас “Иссыкийн алтан хүн” алдарт археологийн олдвор багтдаг аж. Музейд орчин үеийн технологийн дэвшлийг бүрэн ашиглаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    web.Айлчлал
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа

    2025-11-19 12:09:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

    2025-11-19 10:27:00

    Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана

    2025-11-18 20:32:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа

    2025-11-18 10:55:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана

    2025-11-18 10:50:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ

    2025-11-17 15:56:00

    Г.Занданшатар: Татварын байцаагч гэхээрээ л шалгадаг, дарамталдаг байж таарахгүй

    2025-11-14 17:53:00

    Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа

    2025-11-14 16:13:00

    Шинэ мэдээ

    Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
    2025-11-19 12:09:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
    2025-11-19 10:27:00
    Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана
    2025-11-18 20:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа
    2025-11-18 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана
    2025-11-18 10:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
    2025-11-17 15:56:00
    Г.Занданшатар: Татварын байцаагч гэхээрээ л шалгадаг, дарамталдаг байж таарахгүй
    2025-11-14 17:53:00
    Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа
    2025-11-14 16:13:00
    Албаны нууцыг хүчингүй болгож, төрийн 59 байгууллагын 882 мэдээллийг ил болгоно
    2025-11-12 11:56:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!