Монголын хүнсчдийн холбооны удирдлагууд өнгөрөгч сарын
сүүлээр БНХАУ-д сүү сүүн бүтээгдэхүүн экспортлох хүсэлтэй 10 орчим аж ахуйн
нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр БНХАУ-ын Гаалийн
Ерөнхий Газрын Экспорт импортын хүнсний аюулгүй байдлын газраас Монголын сүү,
сүүн бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэл, хяналтын тогтолцоотой газар дээр
нь ирж танилцах эрсдэлийн хянан магадлагааны баг 8-р сард хүрэлцэн ирэх болсныг
мэдэгдэв. Дээрх баг нь Монгол улсын хяналтын байгууллага болон лабораторийн үйл
ажиллагаатай танилцан мал амьтны хорио цээр, эрүүл мэнд, үхэр, хонь, ямааны
ферм, БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх үйлдвэр, аж ахуйн нэгжид хяналт
шалгалт хийхийн зэрэгцээ үнэлэлт дүгнэлт өгч БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газарт
бүртгэж зөвшөөрөл олгох юм.