MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Уулзалт » ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Z ҮЕИЙНХЭН”-тэй уулзаж ирээдүйн хөгжлийн төсөөллийн талаар ярилцав

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Z ҮЕИЙНХЭН”-тэй уулзаж ирээдүйн хөгжлийн төсөөллийн талаар ярилцав

    Уулзалт 2019-06-28
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Ерөнхий Сайдын захирамжаар байгуулагдсан Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ээлжит уулзалт хэлэлцүүлэг  өнөөдөр боллоо. Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм.

    Өнөөдөр сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын хэсгийн гишүүдийн хамт “АЛСЫН ХАРАА-25 “Z” ҮЕИЙНХЭН” сэдвээр  Монголын ирээдүйн иргэд болох өсвөр үе, залуусын төлөөлөл 600 гаруй хүүхэдтэй уулзав. Монгол улсын хөгжлийн 25 жилийн дүгнэлт, ирээдүйн 25 жилийн төсөөллийг хөндсөн энэхүү чөлөөт уулзалт, хэлэлцүүлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан юм.

    “Z” үеийнхэн гэж 1997-2012 онд төрсөн хүүхдүүд бөгөөд тэдний онцлог нь техник, технологийн мэдлэг сайтай, түүндээ тулгуурлаж, нийгмийн харилцаанаас онлайн харилцааг илүүд үздэг бөгөөд сэтгэлгээний хувьд глобал шинжтэй байдаг аж. Мөн “Z” үеийнхэн нийгэмд эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид байхыг хүсдэг хэмээн судлаачид тодорхойлжээ.

    Уулзалт хэлэлцүүлгийн онцлог нь програмчлал, аж үйлдвэрийн 4-р хувьсгал, мэдээллийн технологийн эрин үед төрсөн “Z” generation буюу мэдээллийн зууны өсвөр үеийн дуу хоолойг сонсох, тэд 25 жилийн дараа улс орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах чиглэлээр судалгаа хийх, өсвөр үеийхний оролцоог дэмжих, гаргасан санал санаачилгыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудын бодлого шийдвэрт тусгах явдал юм.

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийн ирээдүйн хөгжлийн чиг хандлага, үүнд Монгол Улсын оролцоо ямар байх талаарх төсөөлөл болон сонирхолтой тоо баримт, мэдээллийг оролцогч хүүхдүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан нь тэдний сонирхлыг багагүй татсан. Тэрбээр “Монгол Улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох энэ чухал үйл явцад “Z” үеийнхнийг оролцуулахгүйгээр бодлого боловсруулвал том алдаа болно. Та нар 2045 онд гэхэд 40 настнууд байх учраас тухайн нийгмийн хамгийн идэвхитэй хэсэг байна гэсэн үг. Тэгэхээр 2045 он хүртэлх нийгэм, эдийн засгийн бодлогыг та нараас өнөөдрийн төр, засаг заавал асуух ёстой. Тийм ч учраас өнөөдөр Засгийн газар “Z” үеийнхэнд дэмжлэг өгөх гэж биш, харин та нараас дэмжлэг авах гэж уулзаж байна.” хэмээн онцолсон.

    Оролцогч “Z” үеийнхний төлөөлөл болсон хүүхэд багачууд ч сайд Л.Оюун-Эрдэнээс сонирхсон асуултадаа хариулт авч, томчуудын анзаардаггүй олон санал, санаачилгыг хэлсэн юм.

    Тэдний хувьд “Z” үеийнхэн нийгмийг авч явах тэр үед ажилчин анги бус тэднийг орлох технологийн дэвшлүүд гарч ирнэ, мөн аж үйлдвэрийн 4-р хувьсгал төгсч дараагийн 5,6-р хувьсгал эхэлсэн байх учраас үүнд одооноос бэлдэх шаардлагатай, өсвөр насны хүүхдүүд дунд хээл хахуулиар ямар ч асуудлыг шийдвэрлэж болдог гэсэн буруу жишиг газар авч байгаад төр засаг анхаарал хандуулах, гадаадад сурахаар яваад тэндээ үлдэж амьдарна гэдэг хандлага ихсэж байгаа учраас 25 жилийн дараа гэхэд өнөөдрийнх шиг АНУ-руу монголчууд хошуурах биш, харин АНУ-аас Монголыг зорьж ирж залуус сурч, боловсрол эзэмшдэг болгох хэмжээнд хөгжлийн бодлого боловсруулах, их, дээд сургуулиудыг хотоос гаргах, “Z” үеийнхний мэргэжил сонголтонд төр засаг бодитой анхаарах, цагийн ажлыг нэмэгдүүлж, залуучуудыг хамруулдаг болгох, жил бүр хавтасыг нь өөрчлөх байдлаар сурах бичиг хэвлэж үргүй зардал гаргадгийг болиулах, “Хүүхдийн” гэсэн бүхэн өнөөдөр төлбөртэй байгааг өөрчлөх, дэлхийд танигдсан APPLE, SAMSUNG шиг Монгол брэндийг одооноос бий болгомоор байна гэх зэрэг санал, санаачилга гаргаж, нийгмийн идэвхитэй байхад бусдыгаа уриалах байдлаар нэлээд идэвхитэй оролцов.

    Сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Z” үеийнхэн уулзалтад ингэж чөлөөтэй, нээлттэй хандаж, байр сууриа илэрхийлж байгаад талархал илэрхийлсэн бөгөөд 2045 оны Монгол Улс ийм залуучуудаар удирдуулах учраас санаа зовохгүй байна. “Z” үеийн хүүхэд, залуус маань эх хэлээрээ зөв ярьж, бичдэг байх, баатарлаг өвөг дээдсийнхээ бүтээж үлдээсэн эх түүхээ судлах, Нүүдэлчдийн үр удам, Монгол хүн гэдгээ ямагт мартахгүй байх гэдэг 3 зүйлийг байнга санаж яваарай. Англи хэл сурах, технологи нэвтрүүлэх, их, дээд боловсрол эзэмших гээд бусдыг нь бол “Z” үеийнхэн надаар, төр засгаар хэлүүлэлтгүй хийж чадна.” хэмээн онцлон захив гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.     

    Уулзалт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

    2025-06-03 14:26:00

    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

    2025-06-02 18:59:00

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

    2025-05-28 14:39:00

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна

    2025-05-23 14:29:00

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

    2025-05-21 12:08:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!