Өвөрхангай аймаг
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Арвайхээр сумын Ёслол, хүндэтгэлийн хаалганы дэргэд үйл ажиллагаа явуулж буй иргэн С-ийн хүнсний чиглэлийн үйл ажиллагаанд улсын байцаагчид хамтарсан, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар үйлдвэрлэл, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ажлын байранд, мэргэжлийн бус, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй иргэд ажиллаж, гарал үүслийн бичиг баримтгүй мах, сүү цагаан идээ, хуушуур, хүнсний бүтээгдэхүүн, тусгай зөвшөөрөлгүйгээр тамхи худалдаалж, хог хаягдал, бохир усаа ил задгай хаяж, орчныг бохирдуулж байгаа нь олныг хамарсан хоолны хордлого, халдварт өвчин үүсэх нөхцөл бүрдсэн байгаа тул үйл ажиллагааг нь зогсоов. Иргэд ил задгай худалдаа, үйлчилгээнээс шаардлага хангахгүй нөхцөлд үйлдвэрлэж, борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх, хоолны хордлого, халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Дорноговь аймаг
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа үйлчилгээ, нийтийн хоол үйлдвэрлэлийн газруудад “Хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах”, “Хоол хүнснээс дамжих хордлого, халдвараас сэргийлэх” 11-02-006/97 дугаар зөвлөмжийг 32 аж ахуйн нэгж, иргэнд тараан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хүүхдийн зуслан, амралт, аялал жуулчлалын баазуудын эрүүл ахуй, халдвар хамгаалал, халдварт ѳвчин, хоолны хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоортус чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.