Баян-Өлгий аймаг
Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 21-ний өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд барилга угсралт, засвар үйлчилгээний ажлыг хийж буй аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрчим хүч, барилгын техник, өргөх механизмын хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.Одоогийн байдлаар хяналт шалгалтад хамрагдсан 7 объектод хамтарсан хугацаат 63 заалт бүхий 7 албан шаардлага, 2 барилгын үйл ажиллагааг түр зогсоох акт үйлдэж хүргүүлэн, бичиг баримтын бүрдэл дутуу 1 барилгын ажлыг лац тавьж зогсоов.
Сүхбаатар аймаг
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас барилга угсалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, барилга техник, өргөх машин механизм, эрчим хүчний чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна.