Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар хооронд хилийн үйлчилгээг сайжруулах, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан хяналт шалгалт зохион байгуулах, хилийн хяналт шалгалтын холбогдох мэдээллийг цахим байдлаар харилцан солилцож хамтран ажиллах тухай “Санамж бичиг”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулан ажиллаж байна.
Санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр хэрэгжиж буй “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын арга хэрэгслийг сайжруулах төсөл”, Гаалийн ерөнхий газар дээр хэрэгжиж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг уялдуулах, Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналт шалгалтын эрсдэлд суурилсан хяналт шалгалтын цахим системийг ашиглалтад оруулжүйл ажиллагааг цахимжуулах, Гаалийн байгууллагатай мэдээ, мэдээллийг цахимаар солилцох боломжийг бүрдүүлж бизнесийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын улсын байцаагчдад Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвтэй хамтран Гаалийн мэдээллийн автомат систем (САIS), гаалийн гадаад портал систем (CEPS)-ийн бүтэц, үйл ажиллагааг танилцуулах сургалт, хэлэлцүүлгийг энэ сарын 18-21-ний хооронд зохион байгуулж, цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлов.
Экспорт, импорт, хил, хорио цээрийн хяналтын газар