MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Уулзалт » Ерөнхий сайдын ивээл дор мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулна

    Ерөнхий сайдын ивээл дор мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулна

    Уулзалт 2019-06-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын төлөөллийн уулзалт Монгол-Солонгосын политехник коллежийн уулзалтын танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд С.Чинзориг нар оролцож,  коллежийн цахилгаан, сантехник механикийн дадлагын газартай танилцаж, “Мэргэжлийн боловсрол” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов

    Уулзалтын эхэнд Ерөнхий сайд болон салбарын сайд нь Засгийн газраас тус салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашид авах арга хэмжээний талаар  товч танилцуулсан.

    Ерөнхий сайд  хэлэхдээ Монгол Улсын аль ч цаг үеийн хөгжлийн бүтээн байгуулалтыг сахилга хариуцлагатай, санаачлага зохион байгуулалттай, мэргэжлийн өндөр ур чадвартай ажилчид манлайлж явсан түүхтэй. Энэ манлайлагчдыг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, тэдгээрийн гол хүч болсон багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн сургаж бэлтгэж ирсэн уламжлалтай. Улс орны хөгжил та бүгдийн нуруун дээр явж ирсэн. Та бүгдийн гавъяа зүтгэлд Монгол Улсын Засгийн газар мэхийн ёсолж байна гэсэн юм. 

    Засгийн газраас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг дэмжих талаар тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Багш нарын түвшин зэрэглэлийг ахиулж, түүнийг даган цалин хөлсийг өсгөж, үр дүнгийн мөнгөн урамшууллыг 10% болгон нэмэгдүүлсэн. Суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож, шаардагдах 41.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлж байна. Тэтгэлэгийн хэмжээг ирэх оноос дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөниийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нар нэгдсэн байр суурьтай байгаагаа мэдэгдэе гэсэн юм. 

    Мөн Уулзалтад оролцогч багш нарын хүсэл, санаачлагыг үндэслэн “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын нэгдсэн зөвлөгөөн”-ийг ирэх аравдугаар сард өөрийн ивээл дор зохион байгуулж өгнө гэдгээ амлалаа. Түүнчлэн багшийн хөгжлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд  мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1000 гаруй багшийг компьютержүүлэх арга хэмжээг эхлүүлж, өнөөдрийн уулзалтад оролцсон багш нарт компьютер хүлээлгэн өгсөн юм.

    Монгол Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус өмчийн 84 МСҮТ, Политехник коллежид 4.624 багш, ажиллагчид ажиллаж байгаагаас 2.469 нь багш, 38.5 мянган суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж,  төгсөгчдийн 72.3 хувь нь төгсөнгүүтээ шууд ажлын байранд очиж, дараагийн шатны сургалтад хамрагддаг байна.  

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа 38 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад нийт 1.465 багш байгаагаас мэргэжлийн 949, ерөнхий эрдмийн 516 багш байна.

    Салбарын хөгжлийг дэмжих, багш оюутан сурагчдад чиглүүлж авч буй арга хэмжээний талаар Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С.Чинзориг дараах товч мэдээллийг өгсөн.

    Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилгоорМэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. Мэргэшлийн үндэсний хүрээг бий болгож, төлөвшүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэх, олон эх үүсвэр бүхий санхүүжилтын механизмыг бүрдүүлэх, улмаар бие даасан санхүүжилтийн эх үүсвэрт шилжих, багш, ажилтныг чадавхижуулах, өсөн дэвших нөхцөл, боломжоор хангах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, урамшуулал хөшүүргийг бий болгох зохицуулалтуудыг тусгаад байна.

    Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудыг хөдөлмөрийн зах зээл, аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ, түншлэл, хамтын ажиллагааны харилцааг өргөжүүлэх, багш хөгжүүлэх тогтолцоог сайжруулах, багшийн хөгжлийн төвийг дэмжих, чадамжийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Австрали улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хамтарсан “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл 3 жилийн хугацаатай хэрэгжихээр болсон.

    Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд эдийн засгийн тэргүүлэх гурван салбар болох Хөдөө аж ахуй, барилга, зам тээврийн салбарт хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй 15 мэргэжлийн ажил мэргэжлийн лавлах боловсруулж, 13 сургалтын байгууллагын барилгын ажлын нарийвчилсан зураг, төсөв нь батлагдаж улсын магадлалын дүгнэлт гармагц барилгын ажлын тендер шалгаруулалтын ажил хийгдэнэ.

    Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийн техник мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, багшийн нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлэх үүднээс “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд мэргэжлийн багш нарыг мэргэшүүлэх, шинэ техник технологийг эзэмшүүлэх давтан сургах сургалтыг төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр 2.600 гаруй багш, ажилтны мэргэжил ур чадварыг дээшлүүлээд ажиллах орчныг нь сайжруулахад анхааран ажиллаж байна гэдгийг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Уулзалт
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална

    2025-06-13 16:11:00

    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа

    2025-06-13 01:45:00

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ

    2025-06-04 14:14:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа

    2025-06-03 14:26:00

    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна

    2025-06-02 18:59:00

    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина

    2025-05-28 14:39:00

    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна

    2025-05-23 14:29:00

    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна

    2025-05-21 12:08:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!