Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт” аяны хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хэмжээнд цацрагийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор дараах чиглэлүүдээр ажил зохион байгууллаа. Үүнд, Цацрагийн ослын үед авах арга хэмжээний сургалтыг Үйл оношзүйн тасаг хариуцан Амбулаторийн хүүхэд, дотор, гэмтэл, сэргээн засахын эмч нарт цацрагийн аюулгүй байдлын талаар тухайн өвчтөнд үзүүлэх рентген шинжилгээний үед авсан тунгийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч давтан рентген зура гавалтын тоог багасгах, бага насны хүүхдийг рентген харалт хийхгүй байх,шаардлагатай тохиолдолд зураг авах, олон удаагийн цацрагийн тун авснаар гарч болох эрсдэлүүдийн талаар танилцуулав.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотоод хяналтын нэгжийн календарьчилсан төлөвлөгөөнд тусгагдсан Мэргэжлийн хяналтынгазрын “Рентген оношилгооны цацрагийн аюулгүй ажиллагааг шалгах” хяналтын хуудсаар шалгалт хийн гарсан зөрчил, дутагдлыг арилгуулахаар зөвлөмж хүргүүллээ. Хяналтын хуудасны дагуу шалгахад 47 хувь буюу дунд эрсдэлтэй гэж дүгнэгдсэн ба цацрагтай ажилладаг эмнэлгийн мэргэжилтнүүдийг Мэргэжлээс шалтгаалах өвчний эмнэлгийн үзлэгт жил бүр хамруулах үүнд шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, хуваарь гаргуулав. Мөн цацрагтай ажиллагсдад хоргүйжүүлэх бүтээгдэхүүн болох сүүг өдөр бүр ажлын байранд 47 хүнд гал тогоонд уулгаж байгаа бөгөөд цацрагтай ажиллагсад болон үйлчлүүлэгчдийг хамгаалах хэрэгслээр бүрэн хангах зорилгоор хамгаалалтын хормогч, нүдний шил, бээлийний тоог нэмэгдүүлжээ.