Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтээр МХЕГ-ын Хөдөлмөрийн нөхцөлийн хяналт, шинжилгээний төвийн Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч, шинжээч тус аймагт ажиллаж байна. Улсын байцаагч, шинжээчидАлтай Улиастай эрчим хүчний 110/35 кВ-ын дэд станц, Доной нисэх буудлын ажлын байрнуудад эрүүл ахуйн физик,химийн үзүүлэлтүүдээр хэмжилт шинжилгээг хийжээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Амь-Ус Трейд ОНӨААТҮГ, Богдын голын усан цахилгаан станц, Хот тохижилт үйлчилгээний албаны ажлын байрнуудад тоосжилт, шуугиан, доргион, агаар сэлгэлт агаарын температур, агаар дахь химийн бодисын найрлага тодорхойлох хэмжилт хийж сорьц, дээж цуглуулсан байна.