Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Шалгалтанд нийт 127 объект хамрагдаж, 294 зөрчил илрүүлснээс 225-ыг нь арилгуулаад байна. Зөрчил гаргасан 18 байгууллага, иргэнд 62 заалт бүхий албан шаардлага хүргүүлж нийт 11 объектод торгуулийн арга хэмжээ авчээ.Чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй, хадгалах хугацаа хэтэрсэн, шошгын зөрчилтэй 133 нэр төрлийн 47.5 кг, 136 л 919 ширхэг хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хураанавч устгалд оруулсан байна. Шалгалтанд хамрагдсан газруудын 232 ажилтанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зургаан удаагийн сургалтанд хамруулан иргэд, хэрэглэгчдэд зориулсан дөрвөн төрлийн гарын авлага зөвлөмж тараажээ.
Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Чулуут, Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан сумдын эмнэлэгт эрүүл мэндийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тарваган тахал өвчнөөс сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдалд үнэлгээ хийн тарваган тахлын хувцсыг өмсөж, тайлах үйлдлийн үзүүлэх сургалтыг явуулав.