“ИРГЭН ТАНЫ ТӨЛӨӨ - МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ” сарын аяны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Бичигт боомтын Хил хяналтын байгууллагуудын дунд “Иргэн төвтэй, үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг хэрэгжүүлэхэд - Хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Бичигт боомт дахь Гаалийн газар, Хилийн цэргийн 0146-р ангийн Хилийн Шалган нэвтрүүлэх алба, Гадаадын иргэн харъяатын Бичигт боомт дахь алба, Хилийн Тагнуулын тасаг, Цагдаагийн тасаг, Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс болон боомтод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон байна. Хэлэлцүүлгээр “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой үеийн бэлэн байдлын төлөвлөгөө”-нд тусгагдсан талуудын чиг үүргийг тодотгон, нэмэлт өөрчлөлт оруулах санал солилцов. Мөн боомтын үйл ажиллагаанд болон ажилчдын амьдрах орчин нөхцөл, зорчигч, тээвэрлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, шийдлийг хэлэлцэн, холболгдох эрх бүхий байгууллага, удирдлагуудад санал, албан бичиг хүргүүлэн шийдвэрлүүлэхээр болжээ.
Түүнчлэн "Тамхины эсрэг дэлхийн өдөр"-ийг угтан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Баруун-Урт сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газартай хамтарсан төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын 3-р бүрэн дунд сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад "Тамхины хор уршиг" сургалтыг зохион байгууллаа.