Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас санаачлан зохион байгуулж буй зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулдаг эрх бүхий албан тушаалтнуудын “Хуулийн зүйл заалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлье” сэдэвт ээлжит зөвлөгөөнийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цэргийн штаб, Татварын хэлтэс, Гаалийн салбар хамтран тавдугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.Зөвлөгөөнөөр Мэргэжлийн хяналтын газар, Цэргийн штаб, Татварын хэлтэс шалган шийдвэрлэсэн зөрчлийн талаар ерөнхий мэдээлэл хийж, зөрчил шалган шийдвэрлэх, хууль хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэлтэй, тулгамдсан асуудлаа танилцуулж, санал солилцов. Үүнтэй холбогдуулан Прокурорын газрын зүгээс цаашид анхаарвал зохих асуудлын талаар зөвлөгөө өгчээ. Зөвлөгөөний үеэр оролцогчдоор кэйс ажиллуулж дадлага хийлгэсэн байна.