Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд суманд рентген оношилгооны тоног, төхөөрөмжүүд ашиглан үйл ажиллагаа явуулж буй эмнэлгийн байгууллагуудад “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТ” сэдэвт сургалтыг энэ сарын 29-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан эмч, дүрс оношилгооны эмч, техникч бусад ажилчидад 15 төрлийн зурагт хуудас, зөвлөмжүүд тарааж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Мөн “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан Дорноговь аймагт худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найман бөөний төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хаяг шошгын зөрчилтэй долоон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ.
Хяналт шалгалт үргэлжилж байна.