Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт байгууллагын ирүүлсэн гомдол болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/77 тоот “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх 2 байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар Вим Мед ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгогдох импортын лицензгүйгээр Before овуляцийн тестийг оруулж ирэн зах зээлд гаргасан, Чоногол трейд ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллага нь анхдагч болон хоёрдогч савлагаан дээр үйлдвэрлэгчийн нэр бичигдээгүй, дагалдах анализ сертификат болон савлагаан дээрх үйлдвэрлэгчийн нэр зөрүүтэй, чанарын баталгаажуулалтгүй үзлэгийн бээлийг Нийслэлийн түргэн тусламжийн төвд тендерийн гэрээгээр нийлүүлсэн зөрчил илэрсний дагуу Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дах, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтуудыг үндэслэн шийтгэлийн арга хэмжээ авч, 2370740 төгрөгийн хууль бус орлого нөхөн төлүүлэн 1 нэрийн 165 ширхэг 825000 төгрөгийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар хураан, устгуулахаар шилжүүлж ажиллалаа.
ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ БАЙГАА МОДЫГ ТАЙРСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх” 01/26 тоот удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд болон Шарга морьт, Хуурай мухарын ам, Хадатын дэнж, Сэрэвгэр, Сандаг, Туулайт, Үнэгт, Цуурайт, Цээнэ, Гүнж, Сэлхийн амуудыг хариуцан ажиллаж буй Байгаль хамгаалагч А.Ганболд, Ц.Батзаяа, Д.Төмөрбаатар нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг, тараах материалаар хангаж ажиллалаа.Хяналт шалгалтын явцад 19 дүгээр хороо Шарга морьт зуслангийн задгайд иргэн Б нь өөрийн эзэмшлийн зуслангийн хашаан дотор байгаа 3 ширхэг шинэс модыг тайрч, ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрч Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтанд заасан шийтгэлийн дагуу арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэн ажиллалаа.