Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019 оныг “Иргэн төвтэй үр дүнд чиглэсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх” жил болгон зарласантай холбогдуулан иргэдийг аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ авах дадалыг хэвшүүлэх, хэрэглээний соёлыг дээшлүүлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д байгууллагын үйл ажиллагааг сурталчилах “Хяналт бүр-Хэрэглэгчийн төлөө” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр хяналтын чиглэл тус бүрээр иргэд, олон нийтэд мэдээ таниулга, сэрэмжлүүлэг, зөвлөмж бэлтгэн зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг хүлээн авч үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн үйл ажиллагааны талаар асуумж авч ажиллав.