Архивын ерөнхий газрын Сургалтын төвд дараах сургалтууд амжилттай явагдаж дуусав:
- 2013 оны 05 дугаар сарын 06-30-ний өдрүүдэд "Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй" анхан шатны сургалт,
-
05 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд "Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл
ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын арга зүй" сэдэвт
мэргэшүүлэх сургалт,
- 05 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд "Баримт бичиг зохион бүрдүүлэх арга зүй" сэдэвт мэргэшүүлэх сургалт,
-
06 дугаар сарын 03-21-ний өдрүүдэд "Архив, албан хэрэг хөтлөлтийн онол,
арга зүй" анхан шатны сургалт болж 50 хүн хамрагдсан байна.
2013
оны 05 дугаар сарын "Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй" анхан
шатны сургалтад Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говь-алтай,
Баян-өлгий, Булган аймгийн архив, бичиг хэргийн ажилтнууд хамрагдаж
архив, албан хэрэг хөтлөлтийн онолын мэдлэг эзэмшиж, ур чадвараа
дээшлүүллээ. Мөн Нийслэлийн Захирагчийн ажлын албаны 10 ажилтан
суралцсан байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн өдөр
давхцаж байгаатай холбогдуулан 2013 оны 6 дугаар сарын 24-26-нд явагдах
байсан мэргэшүүлэх сургалт хойшлогдлоо.