Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Сөүлсениорс товер” ХХК-ийн Улаанбаатар Сонгдо эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийв. Хяналтаар цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар түр хэсэгчлэн зогсоож, цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулхаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлжээ.