Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн хэмжээнд нийлүүлж буй малын эм, тэжээлийн нэмэлтийн худалдаалалтад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна. Одоогийн байдлаар шалгалтанд мал эмнэлгийн 28 нэгж, худалдаа үйлчилчилгээний 34 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулав. Мал эмнэлгийн нэгжүүдэд худалдан борлуулагдаж буй эм био бэлдмэлүүд нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, сорилтын баталгаажуулалттай, хадгалалтын горим, чанар аюулгүй байдлын шаардлагыг хангаж байна.
Хяналт шалгалтын явцад малын эмийг зөвшөөрөлгүй цэгт худалдан борлуулж буй зөрчил, дутагдал илрээгүй бөгөөд малын эм, тэжээлийн нэмэлтийг зөвшөөрөгдсөн малын эмийн сан, малын эмчээс авч хэрэглэх, гар дээрээс хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй эм, био бэлдмэл худалдан авахгүй байхыг малчид, мал бүхий иргэдэд сэрэмжлүүлж байна.