Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нийтийг хамарсан баярын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хүнсний чиглэлээр худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эхлээд байна.
Хяналт шалгалтын явцад хадгалах хугацаа хэтэрсэн, хаяг шошго зөрчилтэй, мэдрэхүйн үзүүлэлтээр хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн ихээр илэрч байна. Иймд Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнд тавих дотоод хяналтыг сайжруулах, бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.