Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд зохиогдож буй “Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” аяны хүрээнд МХЕГ, НМХГ, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Орхон, Баянхонгор, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас химийн хорт болон аюултай бодисыг ашиглах, импортлох, худалдах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 475 аж ахуйн нэгж, байгууллагуудад химийн бодисын хууль тогтоомжийг сурталчилах, химийн бодисын хор аюул,эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бодис асгарч алдагдсан тохиолдолд хариу авах арга хэмжээний талаар Онцгой байдлын газартай хамтран үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Манай орны хувьд уул уурхай, үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр химийн бодисын нэр төрөл, хэрэгцээ шаардлага жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Мөн химийн бодисоор байгаль орчин бохирдох, хүний эрүүл мэндэд хор нөлөөлөл үзүүлэх тохиолдол гарах болсон.
Өнөөдөр дэлхий нийтэд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд нь эрсдлийн үнэлгээг хийгдсэн байдаг. Химийн бодисыг ашигладаггүй үйлдвэр, эдийн засгийн салбарбараг байдаггүй бөгөөд жилдээ 1000 орчим нэр төрлийн химийн бодисыг шинээр нээдэг аж.