Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сүмбэр сумын 2, 5 дугаар цэцэрлэгт Хүнсний чанар, стандартын хяналт, Боловсролын хяналтаар төлөвлөгөөт шалгалт болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Шалгалтын явцад илэрсэн зөрчилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн зөрчлийг арилгуулахаар гурван албан шаардлага, нэг зөвлөмж, хоёр дүгнэлт үйлдэн холбогдох газруудад хүргүүлэв.