"Эрүүл аюулгүй орчин-Таны оролцоо" аяны хүрээнд Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар,"КМС констракшн" ХХК хамтран "ДБЭХС" ТӨХК-ийн Сүхбаатар салбар, "Дөрвөлж" ОНӨ ХХК, Зэвсэгт хүчний 338-р ангийн гурван авто кран, нэг сагстай өргөгч, нэг манипуляторт кранд техникийн магадлал хийлээ. Мөн тус аж ахуйн нэгжүүдийн кранист, оосорлогч дохиочин, краны аюулгүй ажиллагааны хяналт хариуцагч нарыг дүрмийн мэдлэгийн давтан шалгалтанд хамруулав.