Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Нийслэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих төв”-тэй хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан сургалт зохион байгууллаа. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, тэр дундаа технологичдод дотоод хяналтыг төлөвшүүлэх, хэвшүүлэх болон хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг цаг алдалгүй арилгаж ажиллах сэдвээр хийгдсэн тус сургалтад 25 байгууллага хамрагдлаа.