MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
      • Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв
    • Засгийн газар
      • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
      • Барилга, хот байгуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсрол, шинжлэх ухааны яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
      • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёлын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • covid-19

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Мэдээ 2019-04-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Үндэсний номын санд ажиллаж, тус номын сангийн Төвд номын сан, Монгол судлалын танхим, Архив, Үнэт, ховор номын музей, Уншлагын танхим зэрэгтэй танилцаж, ажилтнуудтай нь уулзаж ярилцлаа.

    ЮНЕСКО жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон 1995 онд зарласан. Дэлхийн номын өдрөөр Ерөнхий сайд хүрэлцэн ирж, ажилтай нь танилцаж байгаад Үндэсний номын сангийн хамт олон талархлаа илэрхийлж, сүүлийн 30 жилд анх удаа Ерөнхий сайд манай номын санд ажиллаж байна гэлээ.

    Төвд номын сан нь нэг сая 500 гаруй ховор, хуучин ном, судартай. Монголчууд ном судраа дээдэлдэг ард түмэн. Сүүлийн хоёр жилд иргэд олон түмний хандиваар 35 мянган судар баринтагласан гэж Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо танилцууллаа. Эдгээр судар номыг цахим хэлбэрт оруулж, судлах ажил ид хийгдэж буй ажээ.

    Манай улсад жилд 15000 орчим шинэ ном, товхимол хэвлэгдэн гарч байна. Эдгээрийн дөнгөж 7,5 хувийг нь худалдаж авах төсөвтэй байгаа гэж Б.Ичинхорлоо захирал хэллээ. Мөн залуучууд сүүлийн үед ганц монгол биш англи, орос, хятад гэхчлэн нэг номыг хоёр, гурван хэлээр харьцуулж уншиж байна. Энэ боломжийг бүрдүүлэх хүсэл номын санчдад байдаг ч төсөв  санхүүгийн бэрхшээл тулгардаг тухайгаа тэд Ерөнхий сайдад хэллээ.

    Номын сангийн барилга хуучирч муудсанаас Архив зэрэг өрөө, тасалгаанд нь ус орж, хүндрэл учирч байгаа гэнэ.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараа нь Монголын Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлын явцтай танилцаж үүрэг даалгавар өглөө.

    Тус барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” ХХК ажиллаж байна. 2014 оноос барилгын ажил эхэлсэн ч газрын маргаан, санхүүжилт зэрэг асуудлаас болж хугацаа алдаж өнөөг хүрсэн гэж тэд тайлбарлалаа.

    Манай улс сүүлийн хэдэн жил уул уурхайн салбарын хөгжлийн тухай их ярилаа. Соёл, урлагийн салбараа мартсан байна. Ард иргэдээ соён гэгээрүүлэх үйлсэд Засгийн газар анхаарч ажиллана. Байгалийн түүхийн музейгээ барина. Үндэсний урлагийн их театр барина. Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулна. Бид үр хүүхэддээ өв, соёлоо үлдээх учиртай гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

    Энэ хавар, зун, намар цаг хугацаатай уралдан ажиллаж, Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд компанийн удирдлагуудад үүрэг болголоо. Шийдвэр гаргах сайд, дарга, мэргэжилтнүүд Ерөнхий сайдтай хамт энд ажиллаж байна. Барилгын ажил амжилттай үргэлжлэхэд ямар хүндрэл, саад учирч байна. Энэ хүмүүстэй уулзаж, асуудлаа шийдүүл гэлээ. Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам болон нийслэлийн удирдлагуудад барилгын ажлыг урагшлуулахад гарч буй хүндрэлтэй асуудлуудыг нь даруйхан шийдвэрлэж, компанийн ажилд дэмжлэг үзүүлэхийг мөн үүрэг болголоо Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана

    2023-03-22 15:14:00

    БНСУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ

    2023-03-20 13:49:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай уулзлаа

    2023-03-20 11:40:00

    Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно

    2023-03-18 13:09:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ

    2023-03-16 13:43:00

    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

    2023-03-15 17:25:00

    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана

    2023-03-15 13:24:00

    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ

    2023-03-13 15:10:00

    Шинэ мэдээ

    Х.Нямбаатар: Мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийн дансыг царцаана
    2023-03-22 15:14:00
    БНСУ ДАХЬ МОНГОЛ ИРГЭД “ХУРДАН” ЦЭГЭЭС ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ
    2023-03-20 13:49:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай уулзлаа
    2023-03-20 11:40:00
    Турк Улсад үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад гамшгийн голомтын бүсэд ажилласан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно
    2023-03-18 13:09:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БХЯ, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархал илэрхийллээ
    2023-03-16 13:43:00
    ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2023-03-15 17:25:00
    Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнана
    2023-03-15 13:24:00
    Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ
    2023-03-13 15:10:00
    Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын ажиллагаанд “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын хэлсэн үг
    2023-03-13 14:48:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    ЯАМД
    • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
    • Барилга, хот байгуулалтын яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсрол, шинжлэх ухааны яам
    • Гадаад харилцааны яам
    • Зам, тээврийн хөгжлийн яам
    • Сангийн яам
    • Соёлын яам
    • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
    • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2023 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!