MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх малын ээмэгний үйлдвэртэй танилцав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх малын ээмэгний үйлдвэртэй танилцав

    Мэдээ 2019-04-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд байрлах малын ээмэгний анхны үйлдвэртэй танилцав.

    “Тэргүүн сүрэг трейд” компанийн энэ үйлдвэр 2013 оноос ХБНГУ-ын технологиор, БНСУ-ын түүхий эд, тоног төхөөрөмж ашиглан малын ээмэг үйлдвэрлэж байна.

    Жилд малын 10 сая ширхэг ээмэг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 12 цагт 6000 ширхэг ээмэг үйлдвэрлэдэг, цаашид хүчин чадлаа нэг дахин нэмэхээр төлөвлөсөн тухайгаа үйлдвэрийн дарга Д.Түвшинтулга Монгол Улсын Ерөнхий сайдад танилцууллаа. 

    Үйлдвэр бог малын нэг ээмгийг 1200, бодынхыг 1100 төгрөгөөр малчдад нийлүүлж байна. Одоогоор хоёр сая ширхэг ээмэгний нөөцтэй бөгөөд ямар нэг зээл авалгүй өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж иржээ.  

    Ажлын байр бий болгон, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ ханган, улмаар экспортод гаргахыг зорьж байгаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлэв.

    Салбарын яам үйлдвэрийг бодлогоор дэмжиж ээмэгний захиалга өгнө гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хэллээ. Холбогдох хуулиудаас гадна “Монгол мал” хөтөлбөрт “Малын бүртгэл, мэдээллийн сан, сүлжээ бий болгох, мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, гарал үүсэл, эрүүл мэндийг тодорхойлох, бүртгэх, мэдээлэх, хянан тогтолцоо бий болгоно” гэж заасан. Үүнийг хувийн хэвшлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ёстой гэж тэрээр үзэж байна. 

    Малыг ээмэгжүүлснээр:

    -  Мал бүр дахин давтагдашгүй хувийн дугаартай болох

    -  Малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, малын чанарыг сайжруулах

    -  Малын удмын санг хамгаалан, үржил селекцийн ажлыг бүрэн хийх

    -  Малын хулгайтай тэмцэх

    -  Малчид дэмжлэг, урамшуулалд хамрагдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэх, барьцаат зээл авахдаа малын бүртгэлийг үндэслэх

    -  Малын тоо толгойд хяналт тавьж, тоон үзүүлэлт, статистик мэдээ үнэн зөв гарах

    -  Малын вакцинжуулалт, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих

    -  Хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг ач холбогдолтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна

    2026-05-31 21:02:00

    ОРОН НУТАГТ УЛСЫН ҮЗЛЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ

    2026-05-31 10:28:00

    COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа

    2026-05-29 18:33:00

    Худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо

    2026-05-29 18:02:00

    Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа

    2026-05-29 12:53:00

    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА

    2026-05-28 16:03:00

    БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай

    2026-05-28 14:49:00

    ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ

    2026-05-27 16:38:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Н.Учрал: Дрон инженерчлэл, хиймэл оюун зэрэг шинэ ур чадвар монгол залууст дэлхийд өрсөлдөх боломж нээж байна
    2026-05-31 21:02:00
    ОРОН НУТАГТ УЛСЫН ҮЗЛЭГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ
    2026-05-31 10:28:00
    COP17 бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан сайн дурын идэвхтний сонгон шалгаруулалт зарлалаа
    2026-05-29 18:33:00
    Худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Евразийн эдийн засгийн интеграцид идэвхтэй ажиллахаар тохиролцлоо
    2026-05-29 18:02:00
    Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
    2026-05-29 12:53:00
    ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭНЭ ОНД НИЙСЛЭЛИЙН 80 БАЙРШИЛД НОГООН ӨРТӨӨ БАЙГУУЛНА
    2026-05-28 16:03:00
    БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Ойн салбарт тохирсон ногоон санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай
    2026-05-28 14:49:00
    ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ, ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ
    2026-05-27 16:38:00
    “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа 10 компанийг татан буулгаж, давхардсан орон тоог танаж 67,3 тэрбум төгрөг хэмнэлээ
    2026-05-27 13:48:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!