Энэ оны гуравдугаар сард Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 нээлттэй утсанд нийт 183 иргэн холбогджээ. Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа гаргахад бүрдүүлэх материал, хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, амралтын мөнгө тооцох болон нийлэг уутны хэрэглээг хорьж байгаа зэрэг 156 асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авсан байна.
Мөн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа, хоол хүнснээс гадны биет гарч ирсэн, лифт гацсан тухай болон барилга угсралтын ажил эхэлж байгаатай холбоотой 18 гомдлыг НМХГ-ын шуурхай албанд шилжүүлжээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар 9 удаа холбогдсон байна.