Дэлхий нийтээр жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг "Дэлхийн усны өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах юм. Энэхүү өдрийн хүрээнд Даланзадгад хотноо Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Алтай өвөр говийн сав газрын захиргаа хамтран "ЦЭНГЭГ УС- ТЭГШ ХҮРТЭЭМЖ" сэдэвт төвийн бүсийн дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Тэргүүн байрт Булган сумын Рашаан булаг баг, Дэд байрт Мандал-Овоо сумын Онги ижий баг, Гутгаар байрт Даланзадгад сумын СИОТ баг тус тус шалгарлаа. Мөн энэ үеэр "Ус ба би" сэдэвт гар зургийн уралдаанд оролцсон 60 гаруй зургаар үзэсгэлэн гаргалаа.
ЕБСургуулийн 6-9 ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Ус ба би" сэдэвт гар зургийн уралдаанд дэд байр 5-р сургуулийн Б.Ууганбаяр, гутгаар байр С.Энхмэнд, тусгай байр 4-р сургуулийн 6в ангийн Мандалмаа, 9-12 ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Ус ба Хүний эрх" эссэ бичлэгийн уралдаанд тэргүүн байр 3-р сургуулийн 11 ангийн Э.Тэлмүүн , дэд байр Б.Маргад, гутгаар байр 5-р сургуулийн Ж.Мягмарсүрэн нар тус шалгарч шагналаа гардан авлаа.