Өмнөговь аймгийн Засаг даргын Батлан хамгаалахын яамны сайдтай байгуулсан гэрээний хүрээнд аймгийн Цэргийн штаб сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, агентлагийн дарга эрхлэгч нарыг хамруулсан "Орон нутгийн хамгаалалтад бидний оролцоо" сэдэвт сургалтыг хийлээ. Говийн бүсийн цэргийн сургалтын төвд зохион байгуулсан уг сургалтын үеэр орон нутагт батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, төлөвлөгөөг хэрхэн зөв оновчтой гаргах, иргэдийн хүч оролцоог батлан хамгаалах ажилд идэвхжүүлэх зэрэг чухал сэдвээр лекц хичээл орсон байна. Улс орны төдийгүй аймаг орон нутгийн батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаанд иргэн бүрийн оролцоо нэн чухал гэдгийг онцолж байна.