Түүхт 80 жилийн ойг угтаж томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Монгол цэргийн музейтэй хамтран "Халх гол-80" үзэсгэлэн гаргана. Ахмад, дунд, залуу 3 үеийн уулзалт хийнэ. Дайн байлдаан тулаанд оролцсон дайчдад хүндэтгэл үзүүлж эмчилгээ, сувилалд амраана. "Цэргийн алдар" цэрэг дайчдын концертыг толилуулна. Цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтуудыг зохион байгуулна.
