Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг олгох сургалтыг ЭМЯ-ны захиалгаар ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулиас зохион байгуулж байна.
Тус сургалтад оролцогчдод “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ- эрх зүйн орчин” сэдвээр Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын ахлах байцаагч хичээл зааж, эрүүл мэндийн салбарт нэвтэрч байгаа өндөр нарийвчлалтай, олон төрлийн эмчилгээ, оношилгооны рентген болон бусад тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд онцгой анхаарал хандуулах нь тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой болохыг холбогдох хууль тогтоомж, стандарттай холбон тайлбарлаж, зөвлөгөө өглөө.