Хоёрдугаар сарын 01-нээс 28-ны өдрүүдэд МХЕГ-ын 1800-1286 дугаарын утсанд нийт 97 иргэн холбогджээ. Бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулах, хилээр бараа бүтээгдэхүүн гаргах, хувийн хэрэгцээнд хилээр мах авч гарах болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө авч хоолны газар, хүнсний дэлгүүр, орон сууцны нэгдүгээр давхарт байрлах үйлчилгээний газрын талаар гомдол гаргасан байна.
Мөн мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар 14 удаа ханджээ.