2013 оноос Прокурорын байгууллагын бүртгэлийн мониторинг систем хэрэгжиж
эхэлсэнтэй холбоотойгоор Улсын ерөнхий прокурорын газраас 2013 оны 6
дугаар сарын 18-19-ний өдрүүдэд цахим бүртгэл хариуцсан ажилтнуудад
зориулсан сургалтыг зохион байгуулав.
Уг сургалтанд Эрүүгийн хэргийн
төв архиваас архив, албан хэрэг хөтлөлтийн тухай ерөнхий ойлголт, одоо
мөрдөгдөж байгаа хууль, заавар, журам болон Ерөнхий прокурорын тушаалаар
батлагдсан архив, албан хэрэг хөтлөлтийн заавар, журмын хэрэгжилтийн
талаар мэдээлэл өгснөөс гадна гарч буй нийтлэг алдаа, зөрчлийг дурьдаж,
цаашид анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгөв. Түүнчлэн Мониторинг
системийн архив модуль болон Удирдлага зохион байгуулалт модулийн архив,
албан хэрэг хөтлөлтийн талбарт мэдээллийг хүлээж авч бүртгэх, ашиглах,
түүний аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар онол, практик
хосолсон хэлбэрээр сургалтыг явуулсан нь үр дүнтэй болов. Сургалтанд
цахим бүртгэл хариуцсан нийт 120 ажилтан оролцов.