Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон зарласан. Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жилийн нээлтийн арга хэмжээ 2 дугаар сарын 27, 28, 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд Даланзадгад хотноо болно.
Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг нээлтийн арга хэмжээний бэлтгэл ажлын талаар хуралдлаа. Тэмээний уралдаан, Малчдын зөвлөгөөн, бизнес экспо арга хэмжээнүүдийг хийх бөгөөд яг цагтаа төлөвлөгөөний дагуу зохион байгуулна гэдгийг ажлын хэсэг онцоллоо. Энэ жилд малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ.