MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » web.Айлчлал » МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ДҮН

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ДҮН

    web.Айлчлал 2018-12-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.

    Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхав. Түүнчлэн Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлэг, Засгийн газрын зарим гишүүд болон Японы эдийн засаг, бизнес, олон нийтийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, Монгол, Японы төр, хувийн хэвшлийн ээлжит зөвлөлдөх уулзалт, Монгол-Японы бизнес форумд тус тус оролцож, үг хэлэв.

    1.  Айлчлалын үеэр хоёр тал эрх чөлөө, ардчилал, хүний эрх, эрх зүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улс нь чухал түнш улсууд болохыг нотлож,  улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээр тогтов.

    2.  Талууд Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-т үнэлэлт дүгнэлт өгч, харилцаа, хамтын ажиллагааны байдал, цаашдын төлвийн талаар тохиролцож, Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргав.

    3.  Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн 2 дахь шатны санхүүжилтийгМонгол Улсад олгохоо нотолж, хугацааг Монголд Япон Улсын засгийн газрын ХАЁТ-ийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцтай уялдуулахаа мэдэгдэв.

    4.  Хоёр улсын Засгийн газар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал төслийн менежментийн Концессийн гэрээг 2019 оны 1 дүгээр сард багтааж эцэслэн тохиролцох, түүнчлэн нисэх онгоцны шинэ буудлыг шуурхай ашиглалтад оруулах чиглэлд явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов.

    5.  Айлчлалын үеэр болсон Монгол, Японы төр, хувийн хэвшлийн хамтарсан IX зөвлөлдөх уулзалт болон Монгол, Японы бизнес форумын  хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав. Энэхүү форумын үеэр монголын талаас уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар танилцуулга хийж, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан мэдээлэл солилцов.

    6.  Талууд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтын ажиллагааны хамтарсан Дэд хорооны анхдугаар хуралдааныг айлчлалын өмнө хуралдуулсан бөгөөд цаашид уг хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, хоёр талын хувийн хэвшлийнхэнд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг дэд хороог тогтмол хуралдуулж байхаар тогтов.

    7.  Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дэргэд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв” үйл ажиллагаагаа эхлүүлэхээр шийдвэрлэснийг танилцуулж, Японы хувийн хэвшил уг шийдвэрийг талархан хүлээн авав.

    8.  Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын техникийн хамтын ажиллагааны шугамаар “Хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх замаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө” боловсруулахаар шийдвэрлэснийг талууд сайшааж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, дотоодын болон гадаадын зах зээлд борлуулах тогтолцоог бүрдүүлэх чиглэлд нягт хамтран ажиллахаар тогтов.

    9.  Монгол Улсын Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Хоккайдо мужид зочилж, уур амьсгалын хувьд манай улстай ижил төстэй тус мужийн хөгжлийн туршлага, нэн ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж ирсэнтэй танилцаж, Хоккайдогийн туршлага, хөрөнгө оруулалтыг Монголд нэмэгдүүлэх талаар ярилцав. 

    10.  Японд монгол иргэд хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж буй талаар нэвтрүүлэг, баримтат кино хийх, Монгол Улстай энэ чиглэлийн бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүд, хувь хүмүүсийг оролцуулсан аяллын бүрэлдэхүүнийг 2019 оны 6,7 дугаар сард багтаан харилцан айлчлуулах асуудлыг зохион байгуулахаар тогтов.

    11.  Монголын ЖДҮ-ийн сангийн шинэчлэлийг дэмжих чиглэлд талууд яриа хэлэлцээ өрнүүлж, үргэлжлүүлэн санал солилцож, хамтран ажиллахаар ярилцав.

    12.  “Мал эмнэлэг, мал, аж ахуйн хүний нөөцийг хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн дараачийн шатанд орон нутгийн мал эмнэлгийн боловсон хүчинг бэлтгэх чиглэлд дэмжлэг авахаар ярилцаж, төслийн ач холбогдлыг тэмдэглэв.

    13.  Хүлэмжийн хийг бууруулах “Нүүрс төрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжиж буй “Хамтарсан кредит олгох механизм” Монгол, Японы бизнесийн түншлэлд нэн чухал болохыг тэмдэглэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тогтов.

    14.  Цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологийн чиглэлд түлхүү хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.

    15.  Монгол Улсын ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг Япон Улс тууштай дэмжихээ нотлов.

    16.  Монгол Улсын Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох эрмэлзлийг  Япон Улс дэмжиж байгаагаа албан ёсоор илэрхийлэв.

    17.   Талууд бүс нутгийн интеграцчлал, нээлттэй хөгжил, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай”-г цогцлоох чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

    web.Айлчлал
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ

    2025-09-05 16:34:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа

    2025-09-05 16:11:00

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

    2025-09-05 10:12:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно

    2025-09-04 15:19:00

    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газар шуурхай хэлэлцэнэ

    2025-09-03 16:57:00

    Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой боллоо

    2025-09-03 12:45:00

    Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана

    2025-09-03 09:06:00

    Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварын ачааллыг бууруулна

    2025-09-02 17:59:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ
    2025-09-05 16:34:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
    2025-09-05 16:11:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
    2025-09-05 10:12:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно
    2025-09-04 15:19:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг Засгийн газар шуурхай хэлэлцэнэ
    2025-09-03 16:57:00
    Алтанбулаг боомтыг шинэчилснээр өдөрт нэвтрэх зорчигчдын тоо гурав, ачаа тээврийн урсгал дөрөв дахин нэмэгдэх боломжтой боллоо
    2025-09-03 12:45:00
    Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана
    2025-09-03 09:06:00
    Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварын ачааллыг бууруулна
    2025-09-02 17:59:00
    Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
    2025-09-02 15:22:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!