Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтэс, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Эмгэг судлалын тэнхим хамтран Монгол-Германы хамтарсан Эрдэм шинжилгээний 5-р бага хурлыг 2013 оны 6 дугаар сарын 8-ны өдөр тус хүрээлэнгийн төв байранд зохион байгууллаа.
Уг бага хуралд "Монголын судалгаа нөөцлөнгийн төв"-ийн профессор Л.Галцог, Ховд БОЭТ-ийн эмгэг судлалын тасаг- С.Батхуяг, ХБНГУ-аас хүрэлцэн ирсэн профессор П.Роттгер, анагаах ухааны доктор Иоахим Алфер, БНСУ-аас ирсэн профессор Н.В.Пак нарын эрдэмтэн, профессорууд оролцсон ба хуралд судалгаа шинжилгээний олон чухал ажлуудыг хэлэлцсэний дотор "Хорт хавдрын оношлогоог молекул биологийн аргатай уялдуулах нь", "Ховд аймгийн эмгэг судлалын тасгийн амьд сорьц, умайн хүзүүний эсийн сорьц, бэлгийн үрэвсэлт эмгэгийн хувь", "Хүзүүний лимфоаденопатийн эмгэг судлалын оношлогооны асуудал","Гавал тархины гэмтэл үүсэн хугацааг фибрины насжилтаар тодорхойлсон дүн", "Эмнэлэгт нас барсан архаг архидалттай хүмүүсийн уушигны өвчлөлийн бүтцийг судалсан нь", "Цогцосны цус, тархи нугасны шингэн, үнхэлцэгийн хөндийн шингэн дэхь этанопын хамаарал", "Ховор тохиолдол болох Мояамояа өвчний эмнэл зүй болон эмгэг бүтэц зүйн өөрчлөлт" зэрэг олон чухал сэдвүүдийн дор бага хурал явагдаж өнгөрлөө.