Иргэдийн гомдлын мөрөөр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн 9, 10 дугаар багийн цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хүчдэлийн түвшинд хэмжилт хийхэд агаарын дэд станцад өдрийн 14:25 цагт фазын хүчдэл 210В, төгсгөлийн цэг дээр 186В, оройн их ачаалалтай 18:00 цагаас 22:00 цагийн хооронд эцсийн хэрэглэгчид хүчдэл 156В хүртэл буурч хүрч байгаа нь тогтоогджээ.Иймд зөрчлийг арилгаж хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллахыг Цахилгаан шугам сүлжээний газар болон "Баруун бүсийн эрчим хүчний систем" ХХК-д үүрэг болгож, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлэв.