Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн актаар түр зогсоогоод байсандөрөвдүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг дахин шалгаж гүний худагны усны аюулгүй байдлыг хангуулж, орчин тойронд хашаажуулaлт хийж хөрсөнд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгүүлсэн тул ажиллагааг нь сэргээжээ.
Энэ оны долоодугаар сард тус аймгийн төвд буусан үерт дөрөвдүгээр цэцэрлэг өртөж орчин тойрон болон худаг нь бохирдсон тул үйл ажиллагааг нь зогсоосон аж.
Мөн "Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо" аяны хүрээнд мал төхөөрөх үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар зарим мал төхөөрөх үйлдвэрүүд барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтгүй, үйл ажиллагаа эхлэхийн өмнөх урьдчилсан хяналтад хамрагдаагүй, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаагүй, үйлдвэрээс гарсан хог хаягдлыг зориулалтын бус цэгт хадгалсан, бохир ус нь хальж гудамж талбайг бохирдуулсан зэрэг зөрчлүүдийг илрүүлж, холбогдох хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан байна.