Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүнсний
аюулгүй байдлыг хангахад –Иргэн
таны оролцоо”аяны
хүрээнд Гашуунсухайт боомтын мэргэжлийн
хяналтын улсын байцаагчидЦагаанхаданд
үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэлийн газруудадэнэ сарын 20-21-нд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтанд Гашуунсухайт боомт орчимд байрлах явуулын үйлчилгээтэй хоёр автобус , хүнсний худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг
“Ургах наран”, “Kiwi shop”, “Алтанговь”, “Ундрага”, “Ундрах”, “Өлзийт”,
“Эрдэнэбулаг”, “Ханбогд”, “Баянхангай”, “Дорнын говь”, “Их өлзийт”, хоол
үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг “Ургах наран”, “Хишиг”, “Өмнөговь”, “Зост булаг”,
“Цайны газар”, “Банштай цай”, “Уяхан” зэрэг цайны газруудын ажилчид, ажил
олгогч нар хамрагдсан байна.
Эрүүл ахуй, халдвар
хамгааллын хяналт, Хүнсний чанар, стандартын хяналтын хуудсаар хяналт шалгалт
хийж эрсдлийг үнэлж газар дээр нь зөрчил дутагдлыг арилгаж, хугацаа дууссан
хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжилэн, нийт дөрвөн аж ахуй нэгжийн найман нэр төрлийн 118 ширхэг хүнсний
бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, аливаа эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж
битүүмжлэн зөрчлийг арилгуулжээ.
Хоолны хордлогоос сэргийлэх, гарын ариун цэврийг сахих, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт
болон Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай,
Зөрчлийн тухай хуулийн талаар гарын
авлага тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.