Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Зуунмод сумын ерөнхий боловсролын “Хүмүүн цогцолбор” дунд сургуулийн 5-р ангийн сурагчдын дунд “Сургуулийн орчинд хориглосон хоол хүнсний тухай”, Гарын эрүүл ахуйн тухай” сэдвүүдээр сургалт явуулж, “АХА” танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд “Хүмүүн цогцолбор” дунд сургуулийн 5-р ангийн 80-аад сурагчид мэдлэг оюунаа сорин өрсөлджээ.
Сургалт болон “АХА” танин мэдэхүйн уралдаант тэмцээнээр хүүхдүүдэд гарын эрүүл ахуй, аюулгүй хоол хүнс, тэдгээрийн зохистой хэрэглээний талаар мэдлэг олгохыг зорьсон аж.