Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Газрын харилцаа, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын чиглэлээр төлөвлөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Малчин, Наранбулаг, Хяргас, Зүүнхангай, Цагаанхайрхан, Өндөрхангай сумдад хийлээ. Шалгалтанд ойн мэргэжлийн гурван байгууллага, ойн хоёр анги, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хоёр уурхай болон байгаль хамгаалагч, газрын даамал, иргэд хамрагдсан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, сумдад зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 10 заалт бүхий зөвлөмж хүргүүлжээ.