НМХГ-аас шалгалт хийхэд Баянгол дүүргийн II хороонд байрлах “Сөдөөхэй” цэцэрлэг нь сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 9.1.5 дахь заалтыг үндэслэн үүсгэн байгуулагчид шийтгэлийн арга хэмжээ тооцон, тус цэцэрлэгийн үйл ажиллагааг Дүүргийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолоор зогсоожээ.
Мөн ХУД-ийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нийслэл рүү гурван тээврийн хэрэгслээр 400 амьд хонь нэвтрүүлэхээр завдсаныг буцааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.