Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын холбоотой хамтран энэ сарын 19-ний өдөр худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоол, хүнсний худалдаа үйлчилгээ, зочид буудал, жуулчны баазын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Үйлчилгээний газрын хүний нөөц, бүрдүүлэлт, төлөвлөлт удирдлага, Үйлчилгээний харилцаа ба хандлага, мэргэжлийн ёс зүй, орчин үеийн чиг хандлага, Хүнсний үйлдвэрлэл үйлчилгээнд гарч буй нийтлэг зөрчил дутагдал, анхаарах асуудал сэдвүүдээр сургалт хийж, ресторан, зочид буудалд үзүүлэх сургалт зохион байгуулжээ.