Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газраас инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ оны 06 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 15-ны хооронд хийжээ. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 23-ны өдөр аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, ГХБХБГ, Чандмань Увс ХХК, 1,2 дугаар дулааны станц, Увс ЦТС ХХК, ББЭХС ТӨХК, Улаангом сумын ЗДТГ-ын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, төлөөллийг оролцуулан инженерийн хамгаалалтын зурвас зөрчигдөж байгаа асуудлаар хэлэлцэв. Хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг холбогдох төр, захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хүргүүлж, инженерийн хамгаалалтын зурвас бүхий газрыг хууль бусаар ашиглахад үүсч болох аюул, осол, эрсдэлийн талаар ард иргэдэд сурталчилсан байна.