Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах нь” сэдвээр аймгийн Засаг даргын тамгын газар, Баруун бүсийн худалдааны төв, Зэвсэгт хүчний 325-р анги, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг зэрэг газруудын хоол үйлдвэрлэл, хүнс хариуцсан дотоод хяналтын ажилтан, тогооч, нярав нарт сургалт зохион байгууллаа.
Түүнчлэн Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, мах,сүү борлуулдаг иргэд, хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт дээрх сэдвээр сургалт хийжээ.