Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Хүнсний аюулгүй байдлыг хангахад–Иргэн таны оролцоо” аяны хүрээнд цайны газрын тогооч нарт “Хүнсний аюулгүй байдлыг хангахад эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 38 аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл оролцож, найман төрлийн сэдвийн хүрээнд мэдээлэл авчээ.