Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран "Хүнсний аюулгүй байдлыг хангахад–Иргэн таны оролцоо” аяны хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, эмч, тогооч, нярав нарт “Хүнсний аюулгүй байдлыг хангахад эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 100 гаруй хүн оролцож, хөтөлбөрийн дагуу 12 төрлийн сэдвийн хүрээнд мэдээлэл хийжээ.
Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага, сургуулийн удирдлага, үдийн цай хөтөлбөрийг хариуцагч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай гурвалсан гэрээ байгуулж, өнгөрсөн жилийн гэрээг дүгнэн хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэл өгч, 12 төрлийн зөвлөмж бэлтгэн тараав.